5 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

a34

Дэлхийд гимнастикийн спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан Хөдөлгөөнт гимнастикийн Олон улсын тэмцээн энэ оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Словак Улсад болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар дунд сургуулийн Ш.Оюунчимэг багштай 5 ангийн сурагч Г.Ганди, Б.Мөнхтулга, Б.Өэлүнзаяа нар хос болон ганцаарчилсан төрлүүдэд амжилттай оролцож Олон улсын тэмцээнд 2 дугаар байр эзлэн Мөнгөн медалийн эзэд болж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.

Олон Улсын хэмжээнд зохион байгуулагдсан Хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд Азиас зөвхөн Монгол Улс оролцсон нь монголчууд биднийг дэлхийн бусад улс оронтой эн зэрэгцэн өрсөлдөхүйц авъяас, чадвартай болохыг харуулж чадлаа.

Хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд Болгар, Их Британи, Унгар, Украйн, Чех, Австри, Словакийн улсууд оролцжээ.

Leave a Reply

  • Facebook