ГАР ЗУРАГ, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ТҮРҮҮЛСЭН СУРАГЧДЫГ ШАГНАЛАА

“Татвар төлөгчдийн өдрүүд” өдөрлөгийн үеэр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдыг тодруулж, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Ж.Эрдэнэбилэг нар шагналыг гардуулав.

Гар зургийн уралдаанд 1 дүгээр байранд 117 дугаар сургуулийн 10 ”В” ангийн сурагч Б.Энхриймаа, 2 дугаар байранд 72 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч Г.Хонгорзул, 3 дугаар байранд 49 дүгээр сургуулийн 6А ангийн сурагч О.Алтаншагай нар шалгарсан байна.

Зохион бичлэгийн уралдаанд “Олонлог” сургуулийн 11Б ангийн сурагч Б.Ундармаа тэргүүн байр, 49 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхцацрал дэд байр, 72 дугаар сургуулийн 10В ангийн сурагч Б.Оюунтуул гутгаар байрыг тус тус эзэлжээ.

Leave a Reply

  • Facebook