ЭЗЭН ХОЛБОГДОГЧ НЬ ТОГТООГДООГҮЙ БАЙСАН 11 ХЭРГИЙГ НӨХӨН ИЛРҮҮЛЖЭЭ

“Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд  Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс санаачлан “Нэг хороо” 1 сарын аяныг  дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны дөрөвдүгээр сард сарын хугацаанд зохион байгуулсан ажлаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцууллаа. яны хүрээнд цагдаагийн хэлтсийн 70191666 тусгай дугаарын утас ажиллуулан иргэдээс 2 гомдол, 21 санал хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн хариуг өгсөн байна. Мөн 24 иргэн цагдаагийн хэлтсийн хамт олонд талархалаа илэрхийлжээ.
Цагдаагийн хэсгийн албан хаагчид 1157 айл өрх, 41 байгууллага аж ахуйн нэгжээр орж Цагдаагийн байгууллагын өнөөгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг сурталчилж, 11 асуулт бүхийн саналын хуудсаар санал асуулга авч ажилласан.
Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтэст хүсэлт гарган “Тохижилт үйлчилгээ”-ний компаниар 21 золбин нохой устгуулж, бүлэг бөөгнөрөл үүсдэг, архичид ихээр цугладаг 7 цэгийг хяналтанд авч, нийт 18 иргэнийг шинэчилсэн судалгаанд бүртгэж зурагжуулан 11 хүнийг шүүхээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, зөрчил гаргасан 41 хүнийг 205 мянган төгрөгөөр торгож ажилласан.
Захиргааны хяналтанд байгаа 6 иргэнийг цуглуулж дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар зөвлөгөө өгч, итгэл найдварын хуудас гардуулан өгч, дүүргийн хяналтын прокурорт хянуулан ажиллаж байна.


Мөн урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 11 гэмт хэргийг нөхөн илрүүлсэн нь иргэдийн талархал хүлээсэн ажил болсон байна.
Дөрөвдүгээр сард бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 нэгжээр буюу 22 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. “Нэг хороо” 1 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлууд зохих хэмжээгээр  үр дүнгээ өгч байгаа нь иргэдийн талархалыг хүлээж энэхүү аяныг дахин зохион байгуулах саналыг цагдаагийн хэлтсийн удирдлагуудад  тавьсан байна.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Нэг хороо” 1 сарын аяны хүрээнд тус хорооны баруун тасганы 6-48 тоотод оршин суух иргэн Б.Сэлэнгэ, баруун тасганы 7-60 тоотод оршин суух иргэн Д.Лхагвасүрэн, Засаг дарга Л.Баярсайхан нар нь арга хэмжээг дэмжин идэвхи, санаачлагатай ажилласан тул Цагдаагийн хэлтсийн “Баярын бичиг” мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.
Мөн арга хэмжээнд бусдыгаа хошуучлан сайн ажилласан нэр бүхий 32 алба хаагчдын замын зардлыг Цагдаагийн хэлтсээс гарган 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс 25-ны өдрүүдэд  Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Энергийн төв “Хамрын хийд”-ээр аялах арга хэмжээг зохион байгуулжээ.

Leave a Reply

  • Facebook