14 ДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 14 дүгээр хороонд өнөөдөр ажиллалаа.

a35     a36

Тус хорооны Засаг дарга Л.Давийчомбо хороондоо хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, 20 гаруй айл гэрэл цахилгааны дутагдалтай, гудамжны гэрэлтүүлэг, камержуулалт, жалган дундах хур хогийг цэвэрлэх, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй, төв замаас хороо руу орох гарах гарцгүй зэрэг тулгамдсан олон асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

a37     a38

14 дүгээр хороо нь нийт 8147 хүн амтай, 1738 өрхтэй, 1400 хүүхэд байгаагийн 586 сургуулийн өмнөх насны хүүхэдтэй, 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас дийлэнх нь хүнсний дэлгүүр, цайны газар, дугуй засвар, гутал засвар ажиллуулдаг байна.

a39     a40

a41     a42

Тус хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

– Хорооны хэмжээнд засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа бүх гэрэлтүүлгийг шалгаж, ажилладаг болгох, улмаар гэрлийн шон бүрийг айлуудад хариуцуулан өгөх,

– Хогны ачилт хийх хуваарийг тодорхой гарган, айлуудын хашааны үүдэнд наах, хорооны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хогны гэрээ хийсэн эсэхийг шалгах, гэрээг шинэчлэх

– Жалгын эхэнд хэмжилтийг нь хийж тохижуулах,

– 250 хүүхдийн цэцэрлэгийн байр барих зураг төсөв, газрын асуудлыг боловсруулан оруулж ирэх

– Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ, павилионыг мэдэгдэл өгч хуулийн хүрээнд шийдвэрлэх

– Хороо руу орох гарах гарцыг холбогдох байгууллагуудтай ярилцаж шийдвэрлэх

– Нөөцийн махыг зардаг дэлгүүрийг нэмэгдүүлэх, савалгаа нь задарсан, чанаргүй мах худалдаалж байгааг шалгаж, холбогдох байгууллагад уламжлах

– Иргэний бүртгэл зөрүүтэй байгааг цэгцлэх,

– Хороо, Өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор байр барих газрын асуудлыг дахин авч үзэж, шийдэж болох гарцыг тодорхойлох

-Ажлын уялдаа холбоог сайжруулах, хорооны нийт ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, ажлын гүйцэтгэлд хариуцлагатай хандаж, нэг баг болж хорооныхоо иргэдэд хүрч ажиллах шаардлагатай байна гэлээ.

Leave a Reply

  • Facebook