ЭХ, ҮРСИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАГЧДЫН САНАЛЫГ ТУСГАНА

Дүүргийн Засаг даргын А/150 дугаар  захирамжаар Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан хүүхэд, багачуудыг хөгжүүлэх, хамгаалах, төлөвшүүлэхэд чиглэсэн олон талын үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсгийг  Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн ахалж байгаа бөгөөд ээлжит хурал 5 дугаар сарын 11-нд болж, дүүргийн Сурагчдын Өөрөө Удирдах байгууллагын төлөөлөл 12 сурагч урилгаар оролцлоо.

Сурагчдаас 6 дугаар сарын 1-нд тэмдэглэх Эх, үрсийн баярын арга хэмжээний хөтөлбөрт хүүхдүүдийн дунд түргэвчилсэн гар зургаан уралдаан, “Хүүхдийн нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хүүхдэд туслах” сэтгэлийн аян, Гэр бүлийн тэмцээн, “Флаш Моб” бүжгийн тэмцээн зохион байгуулах санал гаргасныг Ажлын хэсэг дэмжиж, хөтөлбөрт тусгахаар болжээ.

Leave a Reply

  • Facebook