ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ЧАНДМАНЬ” ОДОНГООР ШАГНАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёслол хүндэтгэлийн танхимд  дүүргийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим Төрийн албан хаагч, иргэдийг, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал Чандмань одон,  Хурлын Хүндэт өргөмжлөлөөр шагнах шагналын үйл ажиллагаа 5 дугаар сарын 12-нд боллоо.
Шагналын үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцлоо.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдээс ажил үйлсээрээ манлайлж, олон жил Төр захиргааны байгууллагад ард иргэдийнхээ өмнө хариуцлагатай ажил хариуцаж  салбар салбарын төлөөлөлд ажиллаж байсан Төрийн албан хаагч, иргэддээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргэж ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал “Чандмань” одонгоор
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан Д.Батхүү,  Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны “Бат-Эвсэг”   Сууц өмчлөгдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Янжин, Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч  М.Мөнхгэрэл, Дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүний хөгжил сан, хүнс, тэжээлийн дэмжлэг хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэчулуун, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан Д.Мөнхцэцэг,Х.Дариймаа, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан С.Санжааванчиг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга дарга Ц.Цогтоо, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны ахмадын зөвлөлийн дарга Ц.Шатар, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны  Засаг дарга Н.Даваадорж,                 Их хөлгөний Уламжлалыг хадгалах төвийн Номын хөтөлбөрийн багш  Глинда Лий нарыг тус тус шагналаа.

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Жүбили” Төрийн бус байгууллагын Орон нутгийн хөгжлийн ажилтан С.Одончимэг шагнууллаа.

Leave a Reply

  • Facebook