БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВД БОЙЖИГЧИД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Бизнес инкубатор төвд бойжигчдын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг энэ сарын 5-ны өдөр Засаг даргын тамгын газрын байранд зохион байгуулахаар боллоо.

a43     a44

Энэ нь Бизнес инкубатор төвд бойжиж бизнесийн гараагаа эхлүүлээд байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, танилцуулах, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах зорилготой юм.

a45     a46

Энэхүү арга хэмжээний үеэр Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын ажилтнууд, Иргэдийн хурлын төлөөлөгчид, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, олон нийтэд бизнес эрхлэгчид, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ үйлдвэрлэсэн бараагаа үйлдвэрийн үнээр нь худалдаалах юм байна.

Мөн энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг музей, зочид буудал, худалдааны байгууллагын төлөөлөлтэй дүүргийн удирдлагууд уулзалт хийж цаашид жижиг дунд үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжиж, хамтран ажиллах талаар хэлэлцэх юм.

Leave a Reply

  • Facebook