ЧИНГЭЛТЭЙЧҮҮД 23000 ГАРУЙ МОД, СӨӨГ ТАРИВ

Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн арга хэмжээг дүүргийн Барилгачдын талбайд 5 дугаар сар 09-ний өдөр зохион байгуулж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газры дарга Ж.Эрдэнэбат болон хэлтэс, албадын дарга нар албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн ажилтан, иргэд оролцлоо.

Энэ үеэр “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд орчныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлж сайн ажилласан 17, 23, 50 дугаар сургууль, 74, 102, 154 дүгээр цэцэрлэгийнхэнд Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд 3 төрлийн навчит мод гардуулсан юм.

“Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын газрын 132 гаруй ажилтан, албан хаагчид, Ерөнхий боловсролын 9 сургууль, 16 цэцэрлэгийн 1456 багш, ажилтан,сурагч, эцэг эхчүүд, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл 676 хүн, нийт 2264 хүн сургууль, цэцэрлэгийн хашаа, Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, Орон сууцны хорооллын дундах талбай, Аж ахуй нэгж байгууллагын хашаа, Гэр хорооллын хашаанд мод тарьж, цэвэрлэгээ, тордлогоо хийлээ. Чингэлтэй дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд 2-13 настай 12 төрлийн 23000 гаруй мод, сөөгийг тариад байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook