“УЛААНБААТАР МАРАФОН-2015” ЦОМЫГ ДҮҮРГИЙН 66 БАЙГУУЛЛАГААР АЯЛУУЛААД БАЙНА

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд ““Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийг сурталчлах, оролцогч, дэмчигчдийн тоог нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” аян зохион байгуулах тухай захирамж гарсан.

Мөн “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн тэмцээнийг 6 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан 4 дүгээр сарын 6-наас 5 дугаар сарын 25-ныг хүртэл 50 хоногийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг аялуулахаар болж, 4-р сарын 7-нд дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвт гардуулж өгсөн.

5 дугаар сарын 14-ний байдлаар “Улаанбаатар марафон-2015” цом Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, алба, хэлтэс, дүүргийн 19 хороо, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс зэрэг 66 байгууллагаар аялж, “Улаанбаатармарафон-2015” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 620 албан хаагч, ажилтан бүртгүүлээд байна.

IMG_8213

 

Leave a Reply

  • Facebook