ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ, АВТО ЗАМААС ТУСГААРЛАХ АЖИЛ ЭРЧИМТЭЙ ХИЙГДЭЖ БАЙНА

2015 онд Дүүргийн хөрөнгө оруулалтаар байшин хорооллуудын дундахь явган хүний гарц, замыг шинэчлэх, авто зам болон явган хүний замыг тусгаарлах, шавар шавхай, сул шороогүй болгох ажлыг иргэдийн санал хүсэлтийн дагуу эхлүүлээд байна.

Дүүргийн 1 дүгээр хорооны 22, 23, 39, 40, 41 дүгээр байр, 36, 37, 38 дугаар байрны бичил цэцэрлэгийн гаднах явган хүний зам, 3 дугаар хорооны 3, 8, 9, 11, 12, 13 15, 17 дугаар байрны явган хүний замуудыг шинэчлэх, 13 дугаар байр болон 11, 12 дугаар байрны дундах машины зогсоолуудыг эко хавтангаар шинэчлэн засварлалаа.

Мөн 4 дүгээр хорооны 30А байр болон Улаанбаатар Эрдэм их сургууль орчмын явган хүний замыг шинэчилж, Лааганы гудамж дагуу “Диана” сургуулийн явган хүний зам хаасан хэсгийг чөлөөлж, зам, хашлагыг шинээр хийж, нийт 6010 м2 талбайг явган хүний зам тохижуулаад байна.

Leave a Reply

  • Facebook