ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА АЖЛАА ЭХЭЛЛЭЭ

a47

Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 144 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/84 тоот захирамжийн дагуу Худалдан авах ажиллагааны алба 8 хүний орон тоотойгоор шинээр байгуулагдлаа.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболдоос Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жамъяндорж тамга, тэмдэг, гэрчилгээгээ энэ оны 3 дугаар сарын 25-ны өдөр гардан авч үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус алба нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэж, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах болон хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авлигал гарах нөхцөлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих шударга өрсөлдөөнийг өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Leave a Reply

  • Facebook