ХОРООДЫН АЖИЛТНУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРАГДАВ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн

албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.2 , дүүргийн 2014-2016 оны “Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” батлах тухай 87 дугаар тогтоолын даргуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/146 дугаар тушаал гарсан. Уг тушаалын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, алба, хэлтэс, хороодын ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах ажил эхэлж байна.

5 дугаар сарын 14-нд дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд 19 хорооны ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах арга хэмжээ болж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, хороодын Засаг дарга нар нээлтэд оролцов. “Хаппи Веритас” оношлогооны төвийн эмч, ажилтнууд 14 дүгээр хороон дээр эмчилгээ, оношлогооны багажтайгаа байрлаж ажилласан юм.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook