НИЙТИЙН БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

IMG_8733

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Нийтийн байрны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдтэй 5 дугаар сарын 14-нд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, дугаар хэлтсийн төлөөлөл уулзалт хийлээ.

Уулзалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нээж, холбогдох хэлтэс, албадын дарга, төлөөллүүд холбогдох мэдээллүүдийг өгөв. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Нийтийн байр”-ны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэн, байгууллагын дагаж мөрдөх нийтлэг журмын талаар албаныхан аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй санал солилцож, цаашид хамтран ажиллах талаар ярилцав.

IMG_8792

Leave a Reply

  • Facebook