АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх болон зохистой хооллолт, хөдөлгөөн, хорт зуршлын талаар сурталчлах зорилгоор Чингэлтэй дүүргээс автомашингүй өдрийг 3 дугаар сарын 31-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн хороо, биеийн тамир Спортын хороо, Онцгой байдлын хэлтсүүд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн анхан шатны үзлэг, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, галын аюул, осол гэмтэл, хорт зуршил, халдварт бус өвчинөөс урьдчилан сэргийлэх, иргэний бүртгэлийн мэдээлэл, халамжийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийж, үзүүлэх сургуулилт явууллаа.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр хүүхэд залуучуудад зориулан урлагийн тоглолт, гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн, ширээний теннис, дартс, хөгжөөнт тоглоом, рейгбигийн үзүүлэх тоглолтыг зохион байгуулж автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Дараа нь дүүргийн 14 дүгээр хорооны гэр бүлийн 6 иргэн гэнэтийн аюулын улмаас амь эрсэдсэнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 108 гэрэлт зулыг хөөргөн эмгэнэл илэрхийлсэн байна.

Leave a Reply

  • Facebook