ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙН ӨМНӨ ХҮННҮГИЙН ҮЕИЙН “ХИВС”-ИЙГ УРЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн өмнөх талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулах ажил үргэлжилж байна. Жирийн тохижилт бус Монголын мянга мянган жилээр өвлөгдөж ирсэн өвөг дээдсийнхээ түүхийн дурсгалыг шингээсэн, залуу үеийнхэнд Монголынхоо өв соёлыг сурталчлах, таниулах, өвлүүлэн үлдээх, эрхэмлэн дээдлүүлэх зорилготой гэдгээрээ бусад бүтээн байгуулалтаас эрс ялгаатай юм.

Дүрслэх урлагийн музейн өмнө Чингэлтэйчүүдийн урлаж буй эсгий “хивс”-ний тухайд “Оросын эрдэмтэн Козловын удирдсан Монгол – Түвдийн экспедиц 1924 онд малтсан Хүннүгийн булшнаас гарсан эсгий ширдэг нь дээр Ноён уулын зургадугаар булшнаас гарсан бөгөөд уг ширдэгт ан араатны дүрсийг их урнаар зээглэн урласан байдаг. Энэхүү ширдэгний төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй. Энэ эмжээрийн дотор талаар сарлаг, буга, дэлтэй боловч сүүл, биеийн байдал бартай адил араатан, мөн чих толгой нь араатан мэт авч далавч, сүүлтэй амьтдыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран сайхан дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй байгаа юм” хэмээн өгүүлжээ. Түүхийн энэхүү ховор олдворыг гадаадын аялагч, жуулчид, хол, ойрын зочин, төлөөлөгчдийн зочлох дуртай Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн өмнө дүрслэн олны хүртээл болгох мөч ойртсоор байна.

IMG_8334

IMG_8337

 

Leave a Reply

  • Facebook