АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Ш.ДУЛМААГИЙН “АЛТАН ЗУЛ” ШҮЛЭГ ХӨШӨӨНД МӨНХРӨВ

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолборын өмнөх талбайг тохижуулж, “Эх үрс”-ийн талбай гэж нэрлэхээр болсон бөгөөд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаагийн шүлэг, И.Болоожийн аялгуу “Алтан зул” дууны шүлгийг номын хуудасны хэлбэрт чулуун дээр сийлбэрлэн байршуулаад байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын Ажлын алба хамтран ийнхүү нэгэн түүхэн дурсгалыг бий болгож байна.

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч бөгөөд “Алтан зул” шүлгийг нь хөшөөнд мөнхлөх хүсэлтийг хүлээж авсанаар ийнхүү ажил болжээ. Эх үрсийн талбай, хөшөөний албан ёсны нээлт удахгүй болно.

Leave a Reply

  • Facebook