ЗАЛУУ ХОСУУДАД ГЭРЛЭЛТИЙН, БЯЦХАН ҮРСЭД ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛЖ ӨГӨВ

Жил бүрийн 5 дугаар сарын 15-нд олон улсын “Гэр бүл”-ийн өдөр тохиодог. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Бүртгэлийн хэлтсийн Хөрөнгийн эрхийн улсан ахлах бүртгэгч Э.Сувд-Эрдэнэ нар шинээр бүртгүүлсэн залуу хосуудын гэрлэлтийн гэрчилгээ, 3 хүүхдийн төрсний гэрчилгээг гардуулж өглөө.

Э.Ирмүүнбилэг, Б.Золжаргал, П.Мөнхбаяр нарын төрсний гэрчилгээ, бэлэг дурсгалын зүйлсийг ээж, аавд нь өгсөн бол залуу хос Д.Ёндонжамц, Б.Гэрэлтуяа, Л.Бямбажаргал, Ц.Ариунжаргал, Б.Баттөгс, Ц.Алтантүлхүүр, З.Энхбаясгалан, А.Цэрэнбадам, Г.Ган-Эрдэнэ, Н.Хэрлэнтуяа нар гэрлэлтийн гэрчилгээгээ бэлэг дурсгалын зүйлсийн хамт гардаж авсан юм.

 

Leave a Reply

  • Facebook