15 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 15 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа.

15 дугаар хороо нь нийт 8583 хүн амтай, 2000 гаруй өрхтэй, 1650 хүүхэд сургуульд суралцдаг, 978 хүүхэд цэцэрлэгт, 667 ахмад настан, 255 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг, төрийн үйлчилгээг иргэдийн оролцоотой орон нутагт жаргалтай хотхоныг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар тус хорооны Засаг дарга Б.Цогзолмаа мэдээлэл хийж, тулгамдаад буй асуудлаа танилцууллаа.

Хорооны ажилтай танилцав.

a52

Өндөр хүчдэлийн шугам доор буусан айлын гэрийн эзэнтэй уулзав.

a53

Тухайлбал, хуучин автобусны эцсийн буудлыг тохижуулах, хорооны өмнө ашиглаж байсан байрыг байрыг жижиг дунд үйлдвэрийн зориулалтаар ашиглах, Жаргалантын 9, 10 дугаар гудамжинд шат барих, 48-р гудамжинд авто гүүр барих, гудамжны гэрэлтүүлгийг асдаг болгох, зарим айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчийг холбох, Түвшин Ундараа ХХК-ийн бохирын асуудлыг шийдвэрлэх, гудамжнуудыг камержуулах, сургууль цэцэрлэгийн ойролцоо автомашины зам дээр хурд сааруулагч хийх зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаагаа илэрхийллээ.

Зөвшөөрөлгүй барьсан хашаа                                                    Авто гүүр барих шаардлагатай газар

a54     a55

Үүний дараа ажлын хэсгийнхэн тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх талаар санал солилцсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Бизнес Инкубатор төвийн үйл ажиллагаа болон тэнд бойжигч нартай уулзаж, бизнесээ эрхлэх, бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулж байгаа болон хүндрэлтэй асуудлыг шийдэж, дэмжиж ажиллахаар болов.

Түвшин-Ундараа ХХК                                                                    БИТ-д бойжигчидтой уулзав

a56     a57

БИТ-д бойжигч Бээлийний үйлдвэр                                  БИТ-д бойжигч гутлын үйлдвэрлэл

a58     a59

15 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

-Хорооны хэмжээнд нийт 243 гэрэл байгаагаас бүгдийг нь асдаг болгох,

-Авто гүүр барих ажлын зураг, төсвийг холбогдох байгууллагуудад уламжлан энэ оны төсөвт тусгуулах,

– Түвшин –Ундараа ХХК-ийн бохирын асуудлыг шийдвэрлэх,

– Гэрээр хөдөлмөр эрхэлж буй иргэдийн судалгааг гаргаж ирүүлэх,

-Бизнес Инкубаторын төвтэй хамтран хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг уялдуулах, өргөжүүлэх

-Дүүргийн хэмжээнд одоогоор ганцхан байдаг “Хүүхдийн оролцооны танхим”-ыг дэмжих, өөр бусад хорооны хүүхдүүдийг хамруулах, ямар байдлаар оролцоог хангах нь тодорхой болгох

-Хороо өрхийн эмнэлэг, худаг дээр мэдээллийн самбар байршуулах

-Гэр хорооллыг дахин төлөвлөлт хийх талаар иргэдэд мэдээлэл сайн өгөх,

-Зөвшөөрөлгүй ТҮЦ, павилионы асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх,

-Өндөр хүчдэлийн шугам болон газрын зөвшөөрөлгүй айлуудын асуудлыг шийдвэрлэх,

-Иргэний бүртгэлийн зөрчилтэй 27 иргэний бүртгэлийн асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдэх,

-Сургууль, цэцэрлэгийн засвар, тохижилтын ажлыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх ажлуудыг нэн даруй шийдвэрлэхийг үүрэг болгож хэрхэн арга хэмжээ авч ажилласан талаар ирэх долоо хоногийн Лхагва гаригт эргэн нягтлахаар тогтлоо.

 

Leave a Reply

  • Facebook