ГУДАМЖ, ЗАМЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ ДАЙРЧ ГЭМТЭЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар холбогдох байгууллагууд гудамж, зам, талбайн гэрэлтүүлэгт анхаарал хандуулж цогцоор шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Гэвч хийж бүтээснийг эвдэж, сүйтгэх, хатуу хучилттай зам байсаар атал хажууд явган хүний зам дээр байрлах гэрэлтүүлгийг мөргөж, гэмтээх тохиолдол гарсаар байна.   Гудамжны нэг гэрэлтүүлгийг бүтээн босгоход дунджаар 1.4-1.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагддаг. Гэрэлтүүлэггүй гудамж, харанхуй орчинд хулгай, дээрэм, гэмт хэрэг гарах магадлал өндөр болдог билээ. Дүүргийн 7 хорооны автозам, явган хүний зам дагуу байршуулсан хоёр ч гэрэлтүүлгийг машинаар дайрч гэмтээж, хохирол учруулсан байна.

 

Leave a Reply

  • Facebook