ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИЙН ТӨМӨР БЕТОН ЦУТГАЛТЫН АЖИЛ ДУУСЧЭЭ

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн амбулаторийн барилга барихаар шав тавих ёслолын ажиллагаа 4 дүгээр сарын 14-нд болж байсан. Түүнээс хойш бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж, Хүүхдийн амбулаторийн 2 давхар барилгын төмөр бетон цутгалтын ажил дуусчээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.доллар буюу 1 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламжаар баригдаж буй Хүүхдийн амбулаторийн гүйцэтгэгчээр “Бадрах  инженеринг” ХХК ажиллаж байна. Хүүхдийн амбулаторийн барилгыг 9 дүгээр сард ашиглалтад хүлээн авахаар төлөвлөжээ.

IMG_9170

Leave a Reply

  • Facebook