УУЛЗАЛТЫН ШИЛЭН ТАНХИМ НЭЭГДЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдийг хүлээн авч уулзах  Уулзалтын танхим нээлт 5 дугаар сарын 18-нд болж дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Т.Гэрэлтод нар оролцов.

Уулзалтын шилэн танхимд Засаг даргын Тамгын газрын Иргэдийн эрэлт хүсэлт, Засаг даргын зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн байнга ажиллаж , иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авах юм.

Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилгоор нийслэлийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай”  А/69 дугаар захирамж гаргасан.

Захирамжид нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд  аливаа асуудлаар иргэнтэй уулзахдаа уулзалт зохион байгуулах шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай өрөө байгуулахаар заасныг ийнхүү Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар ажил болголоо.

 

IMG_1342

Leave a Reply

  • Facebook