ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, НИЙГМИЙН АЖИЛТАН, ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТНУУД НОМЫН ДУУ СОНСЛОО

Хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, “Иргэний танхим”-ын ажилтнуудыг чадавхижуулах сургалт 5 дугаар сарын 18-нд болж, сургалтыг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нээв.

Мөн нээлтэд Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар оролцлоо.

Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан эрдэмтэн, зохиолч С.Дулам “Төрийн албан ёсны хэлний тухай”, “Хэл бичгийн найруулга”, Улаанбаатарын их сургуулийн багш доктор, профессор Д.Эрдэнэбаатар “Хотын үүсэл, соёл, түүний төлөвшил”, “Угийн бичиг хөтлөх ач холбогдол” сэдвээр лекц уншиж, сургалтад хамрагдагсдын сонирхсон асуултад хариулав.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга С.Цэдэндамба “Төрийн албан хаагч бол төр, иргэнийг холбох гүүр”, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн ахлах зохицуулагч, багш Б.Нямсүрэн “Хувь хүний харилцаа хандлага” сэдвээр тус тус лекц уншсан юм.

Leave a Reply

  • Facebook