ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙГ 4 ДҮГЭЭР САРЫН 05-ЫГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлийг Чингэлтэй дүүргийн иргэн, аж ахуйн нэгжид олгох төслийг авч эхэллээ.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/14 тоот тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу тус дүүрэгт хуваарилагдаад байгаа 500,0 сая /таван зуун сая/ төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрээр, энэхүү зээлд хамрагдах хүсэлтэй байгууллага аж ахуй нэгж болон иргэдийн төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

-Зээлийн хугацаа – 5 жил

-Зээлийн хүү – жилийн 7 хувь

-Үндсэн зээл төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа – 12 сараас доошгүй байна

-Зээлийн хэмжээ–“Дүүргийн дэд комисс”-ын хурлаар хэлэлцэгдэх төслийн зээлийн хэмжээ 100,0 сая хүртэлх төгрөг.

Анхаарах асуудлууд:

Монгол Улсын “Жижиг дунд үйлдвэрийн тухай” хуулийн 8.1-т заасны дагуу дараах төрлийн жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төслүүдийг хүлээн авахгүй болно. Үүнд:

-Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл

-Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа

-Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ

-Ашигт малтмал эрэх хайх, ашиглах зэрэг болно. 

Хөнгөлөлттэй зээл олгоход тавих шаардлага

    3.1 Үйл ажиллагаа эрхэлж буй зээл хүсэгчид тавих шаардлага:

  1. Монгол улсын ЖДҮ-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан,  жижиг дунд үйлдвэрлэгчээр бүртгүүлсэн байх
  2. Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
  3. Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх
  4. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх
  5. Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах
  6. Шинээр бий болох ажлын байранд Хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй иргэдээс авах, бүртгэлгүй иргэдийг ажлын байртай болгох бол Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэх, тухайн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нийт ажилтны 10 хувьтай тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдыг үйлдвэрийн дадлага хийлгүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дадлагажуулах боломжтой талаар төсөлдөө тусгаж баталгаажуулсан байх
  7. Үр ашигтай, судалгаа тооцоотой, зээлээ төлөх орлоготой байх зэргийг тусгасан шаардлага хангасан төслийг ирүүлэх
  8. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцан батламжлах гэрчилгээ авсан байх

3.2 Шинэ бизнес эрхлэгчдэд тавих шаардлага: 

  1. Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
  2. Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
  3. Тухайн төслийн салбартаа мэргэшсэн, дадлага туршлагатай боловсон хүчинтэй байх
  4. Тухайн хэрэгжүүлэх төслийн хүрээнд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийг эрх бүхий байгууллагаас авсан байх
  5. Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх
  6. Тухайн бүтээгдэхүүний түүхий эдийн зах зээлийн судалгаа, үнийн түвшин, хэтийн төлөвийн талаарх мэдээлэл, хэрэгцээ, шаардлага зэргийг тусгасан шаардлага хангасан төслийг ирүүлэх
  7. Орон нутгийн онцлогийг харгалзан тухайн орон нутгийн түүхий эд, нөөцөд түшиглэсэн, үр ашигтай байх
  8. Шинээр бий болох ажлын байранд Хөдөлмөрийн төв биржид бүртгэлтэй иргэдээс авах, бүртгэлгүй иргэдийг ажлын байртай болгох бол Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэх, тухайн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нийт ажилтны 10 хувьтай тэнцэхүйц тооны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдыг үйлдвэрийн дадлага хийлгүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дадлагажуулах боломжтой талаар төсөлдөө тусгаж баталгаажуулсан байх
  9. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцан батламжлах гэрчилгээ авсан байх
  10. Бүрдүүлэх материал

Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бичгээр гаргасан хүсэлт /ААН/, өргөдөл /иргэн/

     Төслийн товч танилцуулга:
Төслийн бүртгэлийн хуудас /хүснэгт1/ – Компьютер дээр үнэн зөв бичиж, хэвлэсэн байх шаардлагатай.
Төслийн зорилго, бизнес, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, үр ашгийн тооцоо, зээлийн эргэн төлөлтийн тооцоо болон үйлдвэрлэлийн технологийн онцлог, бусад асуудлаар)

Хавсралт материалууд:

ААН бол гэрчилгээний хуулбар /Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэл хийлгэсэн байх – Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар/, иргэн бол Иргэний үнэмлэхийн хуулбар, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээний хуулбар /дүүргийн Татварын хэлтэс/
Дүүрэгтэй хамтран ажиллах гэрээний хуулбар /Дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс 313 тоот/

Хүлээн авах
Төслийн материалыг /төслийн бүртгэлийн хуудас, төслийн танилцуулга, хавсралт материалуудын хамт/  дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 310 тоот өрөөнд 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Утас: 315204

 

Leave a Reply

  • Facebook