“ЗАЛУУЧУУДЫН ОЛИМП-2015” НААДМЫН ОДОН БӨМБӨГ, ШАТАР, ДААМНЫ АВАРГУУД ТОДРОВ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Залуучуудын Олимп-2015” наадмын хүрээнд шатар, даам, ширээний теннисний тэмцээнийг 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Даамны тэмцээн 14 дүгээр хорооны Иргэний танхимд болж зургаан хорооны 13 тамирчин, шатрын төрөлд 8-н хорооны 13 тамирчин, 5 дугаар сарын 17-ны өдөр “Оч”-клуб дээр болж, 6-н хорооны 16 тамирчин өрсөлдсөн байна.

Даамын төрөлд эмэгтэйчүүдээс 1 дүгээр байрыг 15 дугаар хорооны иргэн О.Номин-Эрдэнэ, 2 дугаар байрыг 5 дугаар хорооны иргэн С.Ариунзаяа, 3 дугаар байрыг 19 дүгээр хорооны иргэн Б.Мөнхтуяа, эрэгтэйчүүдээс 1 дүгээр байранд 9 дүгээр хорооны иргэн Э.Рэнцэндорж, 2 дугаар байр 19 дүгээр хорооны тамирчин Г.Нямдаваа, 3 дугаар байрыг 13 дугаар хорооны тамирчин Б.Балжинням нар эзлэв.

Шатрын төрөлд эмэгтэйчүүдээс 1 дүгээр байранд 13 дугаар хорооны Н.Дүгэржав, 2 дугаар байранд 12 дугаар хорооны О.Эрдэнэчимэг, 3 дугаар байранд 8 дугаар хорооны Д.Анхмаа, эрэгтэйчүүдээс 1 дүгээр байранд 5 дугаар хорооны Ү.Үлэмжхүү, 2 дугаар байранд 13 дугаар хорооны Түмэннаст, 3 дугаар байранд 8 дугаар хорооны С.Даваадорж нар орлоо.

Ширээний теннис буюу одон бөмбөгийн тэмцээнд эмэгтэйчүүдээс 1 дүгээр байрыг 8 дугаар хорооны М.Батчимэг, 2 дугаар байрыг 18 дугаар хорооны Ө.Мөнх-Эрдэнэ, 3 дугаар байрыг 19 дүгээр хорооны Б.Мөнхтуяа, эрэгтэйчүүдээс 1 дүгээр байрыг 18- дугаар хорооны Б.Болорцогт, 2 дугаар байрыг 13 дугаар хорооны Б.Гантогоо, 3 дугаар байрыг 19 дүгээр хорооны Түмэнцэрэн нар эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook