ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД НИЙТ 9472 ХҮН ОРОЛЦОЖ, 159,6 ТН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилгоор Хаврын их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг өргөнөөр оролцуулж ажиллалаа.

Хаврын их цэвэрлэгээний ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-дыг их цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцуулах, өөрийн эзэмшлийн талбай болон хуваарилан өгсөн зам талбай, хана, цонх, орц, лифт зэрэгт чийгтэй цэвэрлэгээ хийлгэн иргэдийг оролцуулах ажлыг хороодтой хамтран зохион байгуулав.

Түүнчлэн энэхүү цэвэрлэгээний ажилд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилгүй 570 иргэнийг хороо тус бүр дээр хуваарилан ажиллуулж тухайн хороонд оршин суугчдыг оролцуулж айл, өрхийн хашааны эргэн тойрон, гудамж зам, жалга орчмыг цэвэрлүүллээ.

“ТҮ” ХХК-н их цэвэрлэгээнээс гарсан 159,6 тн хог хаягдлыг 25 рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв.

Дээрхи их цэвэрлэгээгээр ерөнхий боловсролын сургуулийн 2400 сурагч, багш, 1-19 дүгээр хорооны сайн дурийн 4000-д иргэн, ажилгүй 570 иргэнийг 1 өдрийн хөлсөөр ажиллуулж 55 СӨХ-ын 80 гаруй ажилтан, аж ахуйн нэгж байгууллагын 1500-д ажилтан, албан хаагчид, хэлтэс албадын 677-н ажилтан оролцож нийт 9472 хүн цэвэрлэгээний ажилд хамрагдаж ажлын явцад Чингэлтэй дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс тус тус хяналт тавин ажиллав.

СӨХ-н цэвэрлэгээ

a60     a61

Төвийн бүсийн 1-6 дугаар хороо аж ахуйн нэгж байгууллагын цэвэрлэгээ

a62     a63

Хайлааст, Чингэлтэй зам дагуу

a64     a65

Зуслангийн зам дагуу

a66     a67

Чингэлтэйн өргөн чөлөө 

a68     a69

Дэнжийн мянгийн зам дагуу

a70     a71

 

Leave a Reply

  • Facebook