ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 5 дугаар сарын 19-нд болж, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат удирдан явууллаа.

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Дүүргийн Засаг даргын Тамгын газрын зарим хэлтэс, албадын дарга нар товч мэдээлэл өгөв.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн галын аюулаас урьдчилан сэргийлэх байдалд шалгалт хийнэ. Мөн Эх үрсийн баярын арга хэмжээний хүрээнд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 30-нд болох юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг даргын орлогч Б. Мөнхбат “6 дугаар сарын 6-нд зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтэд Засаг даргын Тамгын газрын алба, хэлтсүүд, албан хаагчид идэвхтэй оролцохыг онцлов.

Зуслангийн чиглэлд хөл хөдөлгөөн, замын ачаалал нэмэгдэж, зам засвар, бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа учраас Засаг даргын Тамгын газрын Дэд, бүтэц тохижилтын хэлтэс, “Чингэлтэйн тохижилт үйлчилгээ” ХХК, Замын цагдаагийн тасаг зэрэг холбогдох байгууллагууд хог хаягдал, замын хөдөлгөөний зохицуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook