ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

Өсвөрийн шигшээ багийн Гимнастикийн тамирчид:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид спортын 11 төрлөөр дүүрэг, Улаанбаатар хот, бүс, улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, өндөр амжилт үзүүлж байна.

Спортын гимнастикийн өсвөрийн шигшээ багийнхан Монголын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль-6, мөнгөн медаль-4, хүрэл медаль-3, спортын гимнастикаас алтан медаль-8, мөнгөн медаль-7, хүрэл медаль-5-ыг аваад байсан. Эл амжилтаа ахиулж уран сайхны гимнастикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 7 алтан медаль, 5 мөнгөн медаль, 2 хүрэл медаль, спортын гимнастикаас 12 алтан медаль, 10 мөнгөн медаль, 11 хүрэл медаль хүртлээ.Өсвөрийн шигшээ багийн софт теннисний тамирчин А.Түвшин холимог хосын төрөлд “Тайланд опен” олон улсын нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэж,3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-нд болсон “World tour”- олон улсын тэмцээнд амжилттай оролцсон.

 Өсвөрийн шигшээ багийн Сагсан бөмбөгийн тамирчид:

Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ наймд шалгарч, Мини сагсан бөмбөгийн 14 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна. Монголын хүүхдийн спортын их наадмын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд охидын шигшээ баг тусгай 4 дүгээр байрт шалгарчээ.

 Өсвөрийн шигшээ багийн Ширээний теннисний тамирчид:

 Ширээний теннисний тамирчид Монголын хүүхдийн спортын их наадмын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль-23, мөнгөн медаль-13, хүрэл медаль-3-ыг хүртэж, багийн дүнгээрээ 1 дүгээр байр эзлэв. Монгол ширээний теннисний холбооны үндэсний ХI дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Хөгжлийн анхдугаар тэмцээнээс 3 мөнгөн медаль авлаа.

 Өсвөрийн шигшээ багийн Жүдо бөхийн тамирчид:

 

judo buh

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах болон Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Мөн “Тэмүүлэл” өсвөр үеийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс хүрэл медаль-1, Самбо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль-2, Монголын хүүхдийн спортын их наадмын жүдо бөхийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль-3, хүрэл медаль-3-ыг хүртэж, багаараа 4 дүгээр байр эзэллээ.

2015 оны 3, 4 дүгээр сард ОХУ-ын Саха улсын нийслэл Якутск хотод болсон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль тус бүр 1, 3 хүрэл медаль, Покровск хотод болсон тэмцээнээс багийн төрөлд алтан медаль, Алдан хотод болсон тэмцээнээс алтан медаль-2 , мөнгөн медаль-1 , хүрэл медаль-1, Кинда хотын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг авсан амжилт үзүүлжээ.

Самбо бөхийн Залуучуудын Улсын аваргын тэмцээнээс алтан медаль-1, хүрэл медаль-1, “Khuch cup-2015” тэмцээнээс мөнгөн медаль-1 , хүрэл медаль-2, Монголын хүүхдийн спортын их наадмын Самбо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль-1, мөнгөн медаль-3, хүрэл медаль-1ийг авч, багийн дүнгээр 3 дугаар байранд шалгарсан байна.

Өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгийн тамирчид:

Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн Хөлбөмбөгийн багийн тамирчид Монголын хөлбөмбөгийн холбооны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.

Өсвөрийн шигшээ багийн Аэробикийн тамирчид:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн Аэробикийн тамирчид “Бид ирээдүйн олимпийн аваргууд” цомын тэмцээнээс 15-17 насны ангилалд алтан медаль хүртсэн.

Өсвөрийн шигшээ багийн Гар бөмбөгийн тамирчид:

Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн гар бөмбөгийн багийн тамирчин хүүхдүүд Монголын хүүхдийн спортын их наадмын Улаанбаатар хотын идэрчүүдийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.  Охидын баг хүрэл медаль хүртэж шигшээ тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Өсвөрийн шигшээ багийн Чөлөөт бөхийн тамирчид:

             Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд зохион байгуулагдсан Олон хотын тэмцээнээс алтан медаль-4 , мөнгөн медаль-2 , хүрэл медаль-3-ыг авч багаараа 1 дүгээр байр эзэлсэн. Чөлөөт бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль-1, Монголын хүүхдийн спортын их наадмын чөлөөт бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль -2 , мөнгөн медаль-1 , хүрэл медаль-4-ийг хүртэж, багаараа   2 дугаар байранд орсон. ОХУ-ын Буриад улсын Кижинг хотод зохиогдсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс алтан медаль-4 , мөнгөн медаль-1 , хүрэл медаль-4, Архангай аймагт зохиогдсон Ч.Буян агсаны нэрэмжит Олон хотын тэмцээнээс 1 хүрэл медаль авсан байна.

Өсвөрийн шигшээ багийн Шатрын тамирчид:


Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн шатрын өсвөрийн шигшээ багийн тамирчин Г.Амартүвшин Тайланд улсад болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, сурагч Э.Азжаргал мөнгө, хүрэл, Ц.Тэнгис, Д.Мөнхзул нар хүрэл медаль авлаа.

Монголын хүүхдийн спортын их наадмын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль-2 , мөнгөн медаль-4 , хүрэл медаль-3, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль авч багийн дүнгээр тэргүүлсэн. Засаг даргын дэргэдэх Хөнгөн атлетикийн өсвөрийн шигшээ багийнхан Монголын хүүхдийн спортын их наадмын Хөнгөн атлетикийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан амжилт үзүүлээд байна.

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook