ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АВЬЯАСЛАГ АХМАДУУД “ЯЛАЛТЫН БАЯР” ТОГЛОЛТООР БЭЛЭГ БАРИВ

IMG_1504

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 2014 онд Соёлын төв байгуулагдсан юм. Соёлын төвөөр дамжуулан Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хүрээнд дүүргийн иргэдэд соёл, урлагаар үйлчлэх, сурталчлах ажил өрнөж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын төв хамтран Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд дүүргийн ахмадуудын оролцоотойгоор “Ялалтын баяр” тоглолтыг Оросын Шинжлэх ухаан, соёлын  төвд 5 дугаар сарын 19-нд амжилттай зохион байгууллаа.

Тоглолтын нээлтэд Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцов.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Соёлын төв байгуулагдаад удаагүй боловч дүүргийнхээ авьяаслаг ахмадуудыг оролцуулсан хоёр дахь тоглолтоо ийнхүү иргэдэд өргөн барилаа. Дүүргийн ахмадуудын оролцсон “Ахмадаа хүндэтгэе” тоглолт Тусгаар тогтнолын ордонд 3 дугаар сарын 14-нд болж байсан юм.

Leave a Reply

  • Facebook