17 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 17 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа.

a72     a73

Тус хорооны Засаг дарга Б.Сарангоо хороондоо хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, үерийн далан, суваг, орц гарцыг хааж зөвшөөрөлгүй буусан айлууд, засах шаардлагатай зам, гэрэлтүүлэг, камержуулалт, хур хог, гудамж хоорондын зам гаргах, явган хүний шат, гүүр тавих газруудаар явж нөхцөл байдалтай танилцуулав.

17 дугаар хороо нь, 13533 хүн амтай, 3220 өрхтэй томоохон хороодын нэг бөгөөд газрын маргаантай айлууд, гэрэл цахилгаан тавигдаагүй, ундны усны худаг дутагдалтай, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй зэрэг тулгамдсан олон асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

a74     a75

Тус хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

-Гудамжны гэрэлтүүлгийг шалгаж, нэг бүрчлэн асдаг болгох нэмэлт гэрэл тавих судалгаа, тооцоог гаргах,

-Өрхийн анхан шатны бүртгэлийг өрх нэг бүрээр хийж, өрхийн дэвтрийг тогтмол хөтлөх, статистикийн шинэ программ суулгаж, бүртгэлийн ажил хийхэд техник хэрэгслийн хувьд бэлтгэх,

-Тус хорооны газрын зөрчилтэй айлуудын судалгааг гаргаж, ажиллах хуваарийг танилцуулж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэх,

-Автобусны буудлын тохижилт, зөвшөөрөлгүй бууж, үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-ийг нүүлгэх, автобусны буудлыг сунгах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж шийдвэрлэх,

-Хогийн нэгдсэн бункер байршуулан, айл өрхийн хогийг ачих хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэх,

-ЭКО эргүүлийг тодорхой хороодод ажиллуулах асуудлыг Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран шийдвэрлэх,

-Айл, гудамж бүрийг хаягжуулах, шөнийн цагаар гэрэлтдэг байдлаар шийдвэрлэх,

-Хаягийн зөрчилтэй иргэдийн нарийвчилсан судалгаа гаргаж, шийдвэрлэлтийг эргэж танилцуулах,

-Үерийн ам, суваг шуудуу, далан, төв зам дагуу буусан айл өрхийг зохих журмын дагуу мэдэгдэл өгч нүүлгэх арга хэмжээг зохион байгуулах,

-Сургууль цэцэрлэг барих асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөх ажлыг 4 дүгээр сарын 10 дотор хийж гүйцэтгэх,

-Хөдөлмөр эрхлэлт, мэргэжил олгох сургалт, халамжийн болон иргэний бүртгэл зэрэг төрийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл хүргэх мэдээллийн самбар ажиллуулах,

-Мэдээллийг цахим байдлаар солилцох, электорн шуудангийн ашиглалтыг сайжруулах,

-Иргэдийн оролцоог бүтээлч байдлаар бий болгох ажлуудыг эхлүүлэх

-Ажлын уялдаа холбоог сайжруулах, хорооны нийт ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, ажлын гүйцэтгэлд хариуцлагатай хандаж, нэг баг болж хорооныхоо иргэдэд хүрч ажиллах шаардлагатай байна гэлээ.

Leave a Reply

  • Facebook