САР БҮРИЙН ТАЙЛАН, МЭДЭЭ БЭЛТГЭДЭГ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛАВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсээс сар бүрийн тайлан, мэдээ гаргадаг ажилтнуудад зориулсан сургалтыг 5 дугаар сарын 20-нд зохион байгууллаа.

Сургалтыг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж нээж, Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн З.Нарантуяа хэлтэс, албадаас сар бүр зохион байгуулсан ажлын тайлан, мэдээ ирүүлдэг ажилтнуудад чиглэл, зөвлөгөө өгөв.

Мөн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаа Албан бичиг шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцууллаа.

 

Leave a Reply

  • Facebook