БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай 5 дугаар сарын 20-ны өдөр 17 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургууль,цэцэрлэгийн цогцолбор, 7 дугаар хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 150 хүүхдийн ортой цэцэрлэг, 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдаж эхэлсэн Хүүхдийн амбулатори зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан байна.

Тус ажлын хэсэгт Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар багтжээ.

Leave a Reply

  • Facebook