ЦОГЦ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Хамтарсан багаас санаачлан хорооны нутаг дэвсгэрийн харъяа 4, 37 дугаар цэцэрлэгүүдэд хүүхэд, багш, эцэг, эхчүүдийг хамруулсан цогц сургалтыг “GOOD NEIGHBOURS” Олон Улсын байгууллагатай хамтран 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх хүүхэлдэйн жүжигчилсэн сургалт”, “Оролцооны аргаар хүүхдийг чадавхжуулах нь” сэдэвт сургалтад 136 хүүхэд, “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь” сэдэвт сургалтад 76 эцэг эх, 13 багш, Мэдээлэх үүрэгтэнд зориулсан сургалтад хорооны ажилтан албан хаагч, хэсгийн ахлагч нарын 23 хүн хамрагджээ.

Leave a Reply

  • Facebook