АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙН ПАРАДАД ОРОЛЦСОН АЛБАН ХААГЧДЫГ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАВ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд , Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа нар ОХУ-ын нийслэл Москва хотын Улаанталбайд болсон Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад оролцсон  Чингэлтэй дүүргийн иргэн О.Гүен, Б.Гантулга нарыг 5 дугаар сарын 21-ний өдөр ар гэрийнхний нь хамт хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд О.Гүен, Б.Гантулга нарт баяр хүргээд “Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл оролцсон нь Тусгаар тогтнолоо дэлхий нийтэд дахин баталсан үйл явдал болсон” гээд Монголын цэргийн парадад оролцсон О.Гүен, Б.Гантулга нараар Чингэлтэйчүүд бахархаж байна. Хүүхэд, залууст сайн үлгэр дууриалал , бахархал болсон гэдгийг онцоллоо.

Энэ үеэр О.Гүен, Б.Гантулга нарыг Чингэлтэй дүүргийн Хүндэт тэмдгээр шагнасыг  гардуулж өгөв. Дараа нь, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа  О.Гүен, Б.Гантулга нарыг хүлээн авч уулзсан бөгөөд Цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсгалын зүйл гардуулав.

 

 

 

Leave a Reply

  • Facebook