ГУДАМЖНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГТЭЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ялангуяа гэр хорооллын гудам замын гэрэлтүүлгийн байдалтай энэ сарын 28-ны орой 20.00-23.00 цагийн хооронд явж танилцлаа.

a78     a79

Гудамж замын гэрэлтүүлгийг аль ч улиралд тасралтгүй ажилладаг болгох, техникийн засвар үйлчилгээг тогтмол хийх, өвөл ямар төрлийн гэрэл илүү тохиромжтой байх зэрэг олон асуудлын талаар Чингэлтэй дүүргийн гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэдэг Соён дрийм ХХК болон Цахилгаан түгээх сүлжээ компанийн Зүүн түгээхийн инженерүүдтэй санал солилцов.

Гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулахад цахилгаан дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэлт дэд станц барих, арчилгааг айл өрхүүдэд хариуцуулан өгөх, олон жилийн өмнө тавигдаж асалт нь муудсан гэрлүүдийг чанарын шаардлага хангасан гэрлүүдээр солих асуудлыг 4 дүгээр сарын 10 дотор ажлын хэсэг гарган судалгаа, тооцоог нарийвчлан гаргаж шийдвэрлэхээр тогтлоо.

Leave a Reply

  • Facebook