“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран “Хөдөлмөр эрхлэлт-Хөгжлийн үндэс” ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд 5 дугаар сарын 21-нд зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нээв. Дүүргийн хэмжээнд 2014 онд 144 аж ахуйн нэгж, байгууллага 2514 шинэ ажлын байр бий болгож, 336 аж ахуйн нэгж, байгууллагаас 5859 ажлын байрны захиалга хүлээн авч, ажилгүй 3560 иргэнд ажил санал болгож 3003 хүнийг хөдөлмөрийн зах зээлд зуучилжээ. .

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар өрхийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, борлуулалтын шинэ суваг нээх, үйлдвэрлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, худалдан авагч харилцагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Алтжин бөмбөгөр” “Энхжин сувинер” худалдааны төвүүдэд борлуулалтын цэг нээсэн юм.

Зөвлөгөөнд “Ажил олгогч эздэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, ажил олгогчдыг дэмжих бодлого, чиглэл”-ийн талаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Н.Нарангэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт”-ийн талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав нар илтгэл тавилаа. Мөн ажил идэвхтэй хайж буй иргэдийг бүртгэх, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээ боллоо.

Leave a Reply

  • Facebook