ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД УРЛАГИЙН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

“Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн наадмыг 5 дугаар сарын 21-нд амжилттай зохион явууллаа.

Урлагийн наадмын шалгаруулалт 5 дугаарсарын 16-ны өдөр болсон бөгөөд Ардын дуу, ардын бүжиг, үндэсний хөгжим, язгуур урлаг гэсэн 4 төрлөөр явагдсан бөгөөд уралдаанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүд, 9, 13, 10 дугаар хорооны иргэд идэвхитэй оролцлоо.

1 дүгээр р байр 9 дүгээр хорооны иргэн Б.Даваахүү, 2-р байр – 13-р хорооны иргэн Г.Мөнхдэлгэр, 2 дугаар байранд 9 дүгээр хорооны иргэн Ч.Доржсүрэн, 3 дугаар байранд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн А.Бадамгарав, 9 дүгээр хорооны иргэн Д.Пунцаг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонны гишүүн М.Бадрах, тусгай байранд 10 дугаар хорооны иргэн А.Энхзаяа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн Б.Энхсанаа нар тус тус орж, Шилдэг хороогоор 9 дүгээр хороо шалгарлаа.

Шагналыг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат нар  гардуулав.

 

20150516_112653

Leave a Reply

  • Facebook