МАРГААШ ГАМШИГААС СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙНЭ

      Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулийг маргааш 16.00 цагт зохион байгуулахаар болжээ.

      Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт Гамшигийн үед зарлан мэдээлэх техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын үед зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг өнгөрсөн жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулж эхэлжээ.

      Үүний хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт ажиллагсдад Гамшигийн үед зарлан мэдээллийг хэрхэн хүргэх талаар сургалт хийж, маргааш 16 цагаас гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, нүүлгэн шилжүүлэх дадлага, сургуулилтыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Leave a Reply

  • Facebook