ТУСГААР ТОГТНОЛЫН “ЖИНХЭНЭ ЭЗЭН”-ИЙГ ХҮНДЭТГЭВ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа нар 1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин С.Лхамжавт 5 дугаар сарын 21-нд хүндэтгэл үзүүллээ.

Ахмад дайчин С.Лхамжавт Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом, Чингэлтэй хайрханы өвөрт түүхэн гэрэл зургийн цомог, бэлэг дурсгалын зүйлс гардуулөх үеэр Засаг дарга Д.Ганболд “Эх орныхоо тусгаар тогтнолын хамгаалан үлдсэн ахмад дайчид маань Тусгаар тогтнолынхоо “Жинхэнэ эзэд” гэдгийг онцоллоо.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд, Дэлхийн II  дайны ялалтын 70 жилийн ойн босгон дээр 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд болсон баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн юм.

Чингэлтэй дүүрэгт 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын Баатар, ахмад дайчин П.Шагдарсүрэн , 1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин-4, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин-17, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон 7 ахмад дайчин амьдарч байна.

IMG_1994

 

Leave a Reply

  • Facebook