ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 3 ДУГААР САРЫН 29-НД БОЛНО

Дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хаврын их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд захирамж гаргалаа.

Их цэвэрлэгээний ажлаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсч хуримтлагдсан хог хаягдал, жалга, гудамжинд хөлдсөн бохир усыг цэвэрлэх, төв зам дагуух гудамжны нүүрэн талын айл өрхийн хашааг цэцэгцлэх, шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж зайлуулах юм.

Мөн түүнчлэн орон сууцны орц, лифт, байрны эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэх, орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх болон их цэвэрлэгээний хог хаягдлыг уртасгасан цагаар ачих зэрэг ажлууд хийгдэнэ.

Бүх нийтийн цэвэрлэгээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, харьяа байгууллага, СӨХ, байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэд, томоохон зах, худалдааны төвүүдийг түр хугацаагаар хааж, түрээслэгч болон ажилтнуудыг баталсан хуваарийн дагуу оролцуулахаар болжээ.

Их цэвэрлэгээний ажилд оролцоогүй байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох, мэдэгдэх хуудас олгох, хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээг авч ажиллах юм байна.

Leave a Reply

  • Facebook