ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРАГДАВ

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагч, ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.2 , дүүргийн 2014-2016 оны “Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” батлах тухай 87 дугаар тогтоолын даргуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/146 дугаар тушаал гарсан.

Уг тушаалын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, алба, хэлтэс, хороодын ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах ажил эхэлж 5 дугаар сарын 14-нд дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд 19 хорооны ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдсан юм.

Leave a Reply

  • Facebook