“ХҮНСНИЙ БИШ БАРААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран “Хүнсний биш барааны зах зээл, хэрэглэгчийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг дүүргийн  Засаг даргын Дэд бүтэц нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү нээж үг хэлэв.

Сургалтаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар хүнсний биш барааны ангилал, бараа бүтээгдэхүүний хаяг шошгоны стандарт, хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангахад худалдааны зөвлөхүүд, мэргэжлийн худалдагч нарын үүрэг, бараа бүтээгдэхүүний эдлэгээ, эрүүл ахуй, зориулалтдаа тохирох байдал, хэрэглээний гол үзүүлэлт зэрэг сэдвээр хичээл зааж сонирхсон асуултад хариулж харилцан ярилцжээ.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг ажлын байраар хангаж үйл ажиллагаа эрхлэгчдэд Ажлын байрны галын аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч цаашид хэрхэн хамтран ажиллах, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хээрийн түймэрт өртсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдэд Сайн дурын тусламж үзүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр Уриалга гаргасан талаар мэдээлсэн. Энэхүү мэдээллийг сургалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл хүлээн авч дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн .

Leave a Reply

  • Facebook