ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД ӨМГӨӨЛӨГЧ НАР ИРГЭДЭД ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

 

Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монгол өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоос хамтарч “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 5 дугаар сарын 22-нд 10.-16,00 хооронд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Амартүвшин, эрх зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзориг нар оролцов. “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгт 20 хууль зүйн фирмийн мэргэжлийн өмгөөлөгч, нотариатич, эрх зүйчид иргэдэд хуульзүйн зөвлөгөөг үнэгүй өгч байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook