16 ХОРООНД ЖИШИГ АВТО БОЛОН ЯВГАН ЗАМ БАРИГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэгт бүтээн байгуулалтын шинэлэг олон ажил хийгдэж байна. Тэдгээрийн  нэг нь гэр хороололд анх удаа авто зам, явган зам тавигдаж байгаа явдал юм.
Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороод нь нэг дороос бүх Төрийн үйлчилгээг иргэдэд  хүргэдэг болсон өнөө үед  тэдний ая тухтай орчин нөхцөлийг нь хангах үүднээс иргэддээ зориулж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар тус дүүргийн 16 дугаар хорооны хороо цогцолбор руу хамгийн сүүлийн үеийн технологиоор авто зам, явган замыг  чулуугаар тавих бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Дүүргийнхээ хамгийн хүн амтай ихтэй хороодын тоонд ордог 16 дугаар хороо руу хүрэх энэхүү замыг  гэр хороолол доторхи үлгэр жишиг зам болгох зорилго тавин ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook