ИРГЭД АВТО ЗАМ, ЯВГАН ЗАМТАЙ БОЛОХ САНАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Чингэлтэй дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц байдалтай дүүргийн Засаг дарга Д.Ганболд газар дээр нь байнга танилцаж, шалгаж байгаа юм. 5 дугаар сарын 22-нд   дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын- 49 дүгээр гудамж болон 103 дугаар цэцэрлэгээс зүүн тийш өгсөх шороон замын төв замтай нийлэх уулзвар, Хайлааст -Чингэлтэйг холбосон замын байдалтай танилцав.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, “Чингэлтэйн тохижилт үйлчилгээ” ХХК-ий төлөөөллүүд явлаа.

Хайлааст-Чингэлтэйг холбосон шороон зам хөл хөдөлгөөн тасардаггүй учраас тоосжилт ихтэй байдгийг Засаг дарга Д.Ганболдыг замын байдалтай танилцах үед ирж уулзсан 18 дугаар хорооны оршин суугч цөөнгүй иргэн хэлж байв. Мөн зам дагуух өндөрлөгийг Тасганы овооны арын энгэрийг тохижуулсантай адилхан хийж, зүлэгжүүлэх хүсэлтийг иргэд хэлсэн. Засаг дарга Д.Ганболд иргэдийн саналыг нааштайгаар хүлээн авч, Хайлааст-Чингэлтэйг холбосон замыг чулуун зам болгох, боломжтой хэсэгт нь хатуу хучилт хийж, явган хүний замтай болгоно гэв.

Leave a Reply

  • Facebook