ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ “ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ТАНХИМ”-ТАЙ БОЛОВ

Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Сайн засаглалд Хүүхдийн оролцоо амин чухал” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн хүүхдүүд өөрт хамааралтай асуудлаар шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх, засаглалд нөлөөлөх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн оролцооны танхим”-тай боллоо.

a84     a85

Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн оролцооны танхим”-ыг тус дүүргийн 15 дугаар хороонд байгуулан өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр тус дүүргийн 6, 13 дугаар хорооны хүүхдийн оролцооны бүлгийн хүүхдүүдэд танхимын түлхүүрийг албаны хүмүүс гардуулан өгөхдөө хүүхдийн төлөө хийж буй үйлс бүхэн улам цэцэглэн хөгжиж, үр дүнгээ өгч байдаг. Энэ нь бидний ирээдүй болсон хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, хороогоо, сургуулиа хөгжүүлэхэд хүүхдүүдтэйгээ хамтдаа хэлэлцэн шийдвэрлэх нь нийгмийн болон хувь хүний хөгжилд ихээхэн чухал юм хэмээн нээлтийн арга хэмжээнд оролцогчид онцолж байлаа.

a86      a87

Ийнхүү “Хүүхдийн оролцооны танхим”-тай болсноор хүүхдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах явцад хүүхдийн оролцоог хангах, хүүхдүүдийн хөгжил, хүмүүжил, мэдлэг чадварыг хөгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа хүүхдүүдийн өмнө ил тод нээлттэй болох, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

a88      a89

Нээлтийн арга хэмжээний дараа Хүүхдийн оролцооны танхимыг хэрхэн тохижуулж, шийдвэр гаргах түвшинд ямар асуудалд анхаарлаа хандуулах, хүүхдийн гэсэн бүхэнд тэдний оролцоог хэрхэн хангах талаар бэлтгэсэн танилцуулгаа дэлгэн үзүүлж, албаны хүмүүстэй харилцан санал солилцов.

a90      a91

“Хүүхдийн оролцооны танхим”-ын нээлтэд Чингэлтэй дүүргийн 6,13 дугаар хорооны хүүхдийн оролцооны бүлгийн гишүүн хүүхдүүд, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат, Англи улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кристофер Стуарт, Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал ноён Мицуаки Тоёода болон Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам болон Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, зарим эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Leave a Reply

  • Facebook