ЖИШИГ АВТО ЗАМ, ЧУЛУУН ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүүргийн 12, 13 дугаар хороог холбосон шороон замын энхэл донхолыг тэгшилж, байгалийн чулуугаар зам тавих шинэлэг ажил хийгдэж буй. Энэ жил эл бүтээн байгуулалт үргэлжилж чулуун замын ажлыг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийнхан хийж байна. Мөн Засаг дарга Д.Ганболд 10 дугаар хорооны Дэнжийн-29, 30, 31 дүгээр гудамжны шороон замуудын уулзварыг тэгшлэх, сайжруулах, цаашид зам барих боломжтой эсэхийг тодруулж байлаа.

16 ХОРООНД ЖИШИГ АВТО ЗАМ БАРИГДАЖ БАЙНА

Дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 16 дугаар хорооны цогцолборыг төв замтай холбох авто замын ажил эхэлж, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Мөн явган хүний зам тохижуулж, оршин суугч иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдсэнээр 16 дугаар хороог төв замтай холбосон жишиг зам болж хувирах юм. Тус замын бүтээн байгуулалтын ажлыг “Чингэлтэйн тохижилт үйлчилгээ” ХХК-ийнхан хариуцан хийлгэж байгаа ажээ.

IMG_9810

Leave a Reply

  • Facebook