ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастайд баригдаж буй Хүүхдийн амбулаторийн ажлын явц эрчимтэй байна.  БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламж болох 500 мянган ам.доллар буюу 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалттай Хүүхдийн амбулаторийн шавыг 4 дүгээр сарын 14-нд тавьж байсан. Түүнээс хойш сар гаруйн хугацаанд төмөр бетон цутгалтын ажил дуусч, дотор ханын өрлөг эхэлжээ. Тус барилгын гүйцэтгэгчээр “Бадрах инженеринг” компани ажиллаж байгаад бөгөөд ирэх 9 дүгээр сар ашиглалтад оруулах юм.

Leave a Reply

  • Facebook