“ЗАЛУУЧУУДЫН ОЛИМП-2015” НААДМЫН ГАР БӨМБӨГ, ДАРТСЫН АВАРГУУД ТОДРОВ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Залуучуудын Олимп-2015” спорт наапмын гар бөмбөг, дартсын тэмцээн дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат нээсэн бөгөөд Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Дунгармаа, 19 дүгээр хорооны Засаг дарга Д.Алимаа нэр оролцов. Гар бөмбөгийн төрөлд 14 хорооны эрэгтэй, эмэгтэй 192 тамирчин, дартсын төрөлд 12 хорооны 144 тамирчин өрсөлдлөө. Гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн багаас 1 дүгээр байранд 15-р хороо, 2 дугаар байранд 17 дугаар хороо, 3 дугаар байранд 7 дугаар хороо, эрэгтэйчүүдийн багаас 1 дүгээр байранд 17дугаар хороо,                              2 дугаар байранд 15 дугаар хороо, 3 дугаар байранд 2 дугаар хорооны баг тамирчид оров. Дартсын төрөлд 1 дүгээр байранд 19 дүгээр хороо,                              2 дугаар байранд 13 дугаар хороо, 3 дугаар байранд 4 дүгээр хорооны баг, тамирчид орлоо. Баг, тамирчдын шагналыг Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, 17 дугаар хорооны Засаг дарга Б.Сарангоо, 2 дугаар хорооны Засаг дарга С.Батэрдэнэ нар гардуулан өгчээ.

 

 

Leave a Reply

  • Facebook