ДОТООД АУДИТЫН АЛБАДЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын албанаас санаачлан Сангийн яамны Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, Нийслэл болон дүүргүүдийн Дотоод аудитын албадын хооронд “Дотоод аудит-2015” спортын анхдугаар тэмцээнийг 5 дугаар сарын 23-нд амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээнд Сангийн яам, Нийслэлийн Дотоод аудит, Чингэлтэй,Багануур, Сүхбаатар-Баянзүрх, Багахангай-Налайх, Баянгол-Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны хамтарсан багууд гар бөмбөг,сагсан бөмбөг, дартсын төрлөөр өрсөлджээ.

Гар бөмбөгийн төрөлд 1 дүгээр байранд Нийслэлийн Дотоод аудитын алба, 2 дугаар байранд Багахангай-Налайх дүүргүүдийн Дотоод аудитын албаны хамтарсан баг, Сагсан бөмбөгийн төрөлд 1дүгээр байранд Сангийн яамны баг,            2 дугаар байранд Багахангай-Налайх дүүргүүдийн Дотоод аудитын албадын хамтарсан баг оров.

Дартсын тэмцээнд 1дүгээр байрыг Сүхбаатар-Баянзүрх дүүргүүдийн Дотоод аудитын албадын хамтарсан баг, 2 дугаар байрыг Багахангай-Налайх дүүргүүдийн Дотоод аудитын албадын хамтарсан баг, тэмцээний нийлбэр дүнгээр Багахангай-Налайх дүүргүүдийн Дотоод аудитын албадын хамтарсан баг Тэргүүн байрт шалгарч Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа

Leave a Reply

  • Facebook