АЖЛЫН ХЭСЭГ 16 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга харьяа хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 16 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа.

Тус хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхан хороондоо хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, уул өөд машин явах бололцоогүй, зөвшөөрөлгүй газарт буусан айл өрх, автобусны эцсийн буудал дээр ТҮЦ ажиллуулж буй иргэн, газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг газар дээр нь дүүргийн удирдлагуудад үзүүлсэн.

a92      a93

16 дугаар хороо нь, 11505 хүн ам, 2774 өрхтэй, 90 гудамжтай, гадаад дотоодын 4 төсөл хэрэгждэг, автобусны 3 чиглэл үйлчилдэг, гамшиг ослын үед анхан шатны дэмжлэг туслалцааг үзүүлэх 10 хүний бүрэлдэхүүн бүхий “Анхны тусламжийн нөхөрлөл”-тэй, сургуулиас завсардсан хүүхэдгүй, хорооны хэмжээнд нийт өрхийн 67.3 хувь нь нэн ядуу, 29 хувь нь дундаж орлоготой өрх тус тус эзэлдэг.

a94      a95

Хорооны нийт өрхийн 540 айл бие засах газар бохирын цооноггүй, 30 өрх өндөр хүчдэлийн дор буусан, 92 айл үерийн аман дээр буусан, 53 айл салхи шуурганы аюултай бүсэд суурьшсан, 31 өрх далан, сувагтай ойр, 480 өрх ахуйн болон цахилгааны утасны улмаас галын аюулд өртөж болзошгүй, 23 өрх мухар гудамжинд тус тус суурьшин буусан, хороонд бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй 1000 гаруй иргэн байдаг байна.

Тулгамдаж буй асуудлуудтай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

-Гудамжны гэрэлтүүлгийг шалгаж, нэг бүрчлэн асдаг болгох,

-Өрхийн анхан шатны бүртгэлийг өрх нэг бүрээр хийж, өрхийн дэвтрийг тогтмол хөтлөх,

-Автобусны буудал дээр зөвшөөрөлгүй бууж, үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-ийг нүүлгэх,

-Автобусны эцэсийн буудлыг стандартын дагуу тохижуулах, чиглэл бүрийн маршрут, холбогдох утасны дугаар бүхий мэдээллийн самбар байршуулах,

-ЭКО эргүүлийг тодорхой хороодод ажиллуулах асуудлыг Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран шийдвэрлэх,

-Айл, гудамж бүрийг хаягжуулах, шөнийн цагаар гэрэлтдэг байдлаар шийдвэрлэх,

-Хаягийн зөрчилтэй иргэдийн нарийвчилсан судалгаа гаргаж, шийдвэрлэлтийг эргэж танилцуулах,

-Үерийн ам, суваг шуудуу, далан, төв зам дагуу буусан айл өрхийг зохих журмын дагуу мэдэгдэл өгч нүүлгэх арга хэмжээг зохион байгуулах,

-Нийт хороодын ажилтнуудад зориулсан сургалтын төлөвлөгөөг гаргаж, 4 дүгээр сард нэгдсэн байдлаар зохион байгуулах,

-Сургууль цэцэрлэгийн асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, зураг төсвийн асуудлыг яаралтай танилцуулах,

-Айл өрхийг гэмт хэрэг, үе уснаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж 4 дүгээр сарын 1 дотор танилцуулах,

-Бохирын цооногийн асуудлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран кампанит ажил байдлаар 4 дүгээр сарын 10-наас өмнө зохион байгуулах,

-Хөдөлмөр эрхлэлт, мэргэжил олгох сургалт, халамжийн болон иргэний бүртгэл зэрэг төрийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл хүргэх мэдээллийн самбар ажиллуулах,

-Мэдээллийг цахим байдлаар солилцох, электорн шуудангийн ашиглалтыг сайжруулах,

-Газрын алба хороо бүрт “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 4 дүгээр сараас эхлэн тодорхой хуваарийн дагуу зохион байгуулах,

-Ажлын уялдаа холбоог сайжруулах, хорооны нийт ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, ажлын гүйцэтгэлд хариуцлагатай хандаж, нэг баг болж хорооныхоо иргэдэд хүрч ажиллах шаардлагатай байна гэлээ.

a96     a97

Мөн энэ үеэр дүүргийн удирдлагууд тус хороонд олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн зөн, Солонгосын Сайн хөрш ТББ-аас хэрэгжүүлж буй эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан гэр цэцэрлэг, хүүхдийн сургалт хүмүүжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

a98      a99

Leave a Reply

  • Facebook